Халуун цавуунууд

Урьдчилан бэлдсэн хаяг, шошго наах технологи

Бүтээгдэхүүний хаяг, шошго нь зөвхөн байршлын хувьд оновчтой байгаад зогсохгүй тухайн бүтээгдэхүүнийхээ өнгө, үзэмжийг хэрэглэгчдэд таатайгаар хүргэж байх ёстой байдаг. Энэхүү халуун цавуу нь өнгөний хувьд тунгалаг бөгөөд бүтээгдэхүүнд цаасан болон металлан хаяг, шошгыг наахад ямар нэгэн толбо үүсгэдэггүй бөгөөд хооронд нь маш сайн наалдуулж өгдөг зэргээрээ онцлог юм. KIC KRONES-ын халуун цавуунууд нь урьдчилан бэлтгэсэн цаасан болон металлан хаяг, шошгыг PET, PE, PP, PVC ба шилэн савтай бүтээгдэхүүнүүдэд наах үед үүсч болох тосны шилжилт, толбо зэргийг үүсгэдэггүй учир таны бүтээгдэхүүний өнгө үзэмжинд ихээхэн хувь нэмэр оруулах юм.