Халдваргүйжүүлэлтийн бодисууд

Хлорын давхар исэл

Хаана ч хэзээ ч эрүүл ахуйн асуудал яригдаж болдог гэдгийг та бүхэн сайн мэдэх билээ. KIC KRONES таны үйлдвэрлэлийн эрүүл ахуйн асуудлыг бүрэн шийдэж өгч чадна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хамгийн өндөр борлуулалттай үнийн хувьд боломжийн байгал орчинд хор нөлөө багатай халдваргүйжүүлэлтийн бодис нь хлорын давхар исэл юм. Харин бид хлорын давхар исэлийг гидрохлорын хүчлээс бус өөр төрлийн зэврүүлдэггүй хүчлийн найрлагаас гарган авдаг болсноороо энэ салбарыг нэгэн шат ахиулсан гэж үздэг. Ус, ундаа, шар айраг, архи дарсны үйлдвэрлэлийн дүүргэлтийн бүхий л процесст та манай бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой ба ингэхэд зөвхөн маш бага хэмжээний халдваргүйжүүлэлтийн бодис шаарддаг учир эдийн засгийн хувьд ч мөн хэмнэлттэй юм.