Тосолгооны хэрэгслүүд

KIC KRONES хэрэглэгч танд зөвхөн өндөр технологийн тос, тосолгооны материалуудыг санал болгоод зогсохгүй тослох хэрэгслүүдийг мөн санал болгож байна. Эдгээр тосологооны хэрэгслүүд нь хэрэглэхэд тун хялбар бөгөөд тос, тосолгооны материалууд тослогч хэрэглсийн тусгай саванд байрлан арын эргүүлгийн тусламжтай тосыг шахдаг. Хүний гар хүрч тослоход хэцүү цэгүүдэд тослогч хэрэгслүүдийг ашиглан үр дүнтэй тосолгоо хийх боломжтой. Тоног төхөөрөмжүүд дээр тос, тосолгооны материалууд дусал дуслаар тохиромжтой хэмжээгээр хүрдэг. Түүнчлэн зөвхөн хэмжээний хувьд авсаархан, хэрэглэхэд хялбараас гадна тослогчин дотор байгаа тос, тосолгооны материалын хэмжээг гаднаас нь шууд харах боломжтой гэдгээрээ онцлог юм.