Халуун цавуунууд

Ороомгон хаяглах технологи

Халуун цавууг ашиглан бүтээгдэхүүнд хаяг, шошгыг сайтар наахын тулд ороомгон хаяглах технологийг хэрэглэдэг(Reel-fed labelling). Халуун цавууны гол онцлог нь цаасан хаяг, шошгонд цавуу бага хэмжээгээр түрхэгдсэн байсан ч хуванцар саванд маш сайн наалддагт оршино. Хаяг, шошго наагч машин хэр хурдтай ажиллаж байгаа болон PET, PVC ба бүрмэл сав зэргээс үл хамааран KIC KRONES-ийн танд санал болгож буй цавуу наалдац, хаяг, шошгоны байрлалыг алдагдуулдаггүй. Хийжүүлсэн ундаа нь нүүрсхүчлийн хийгээр баялаг тул хуванцар саванд тэлэгдэл үүсгэх улмаар хадгалалтын горим зөрчигдсөнөөс хуванцар саванд үл ялиг бүтцийн өөрчлөлт гарах зэргээс хамааран хаяг, шошго хуулрах урагдах эрсдэлтэй байдаг. Харин KIC KRONES-ийн халуун цавууг хэрэглэснээр хуванцар савны уян хатан чанарт өөрчлөлт гардаггүйгээр асуудлыг шийдэж байгаа юм.