Казейнд суурилсан цавуунууд

Амар биш нөхцөлд ч үр дүнгээ алдахгүй

Нойтон, сэрүүн орчинд хаяг, шошго бүтээгдэхүүндээ наалдсан хэвээр үлдэнэ гэдэг амаргүй асуудал. KIC KRONES танд энэхүү асуудлыг шийдэж чадах
казейнд суурилсан цавууг санал болгож байна. Казейн цавууны химийн найрлага нь шил болон бусад төрлийн материал бүхий сав, лонх зэрэгт хаяг, шошгыг найдвартай сайн наалдахад тусалдаг. Эдгээр төрлийн цавуунууд нь ялангуяа дахин боловсруулалтанд ордог шилэн лонх зэрэгт илүү тохиромжтой байдаг. Мөстөй ус болон конденсацийн орчинд маш сайн тэсвэртэй бөгөөд тоног төхөөрөмжөөс бүлээн ус ашиглан амархан цэвэрлэж болно.