Бүрэн нийлэг цавуунууд

Өндөр шаардлагатай гадаргууд тохирсон 

KIC KRONES-ийн санал болгож буй бүрэн нийлэг цавуу нь PET буюу та бидний нэрлэж заншсан хуванцар саванд хаяг, шошго наахад туслана. Хуванцар савны гадаргуугын бүтэц нь бага энергийн түвшинд оршдог тул хэр баргийн цавуу хаяг, шошгыг сайтар нааж чаддаггүй. Харин бүрэн нийлэг цавуу нь химийн онцлог бүтэцтэй тул PET гэх мэт олон төрлийн материалд хаяг, шошгыг маш сайн наадаг. Нийлэг цавууг 10 – 80°C хүртэлх температурын нөхцөлд хаяг, шошго наахад ашиглах боломжтой. Тоног төхөөрөмжнөөс цавууны үлдэгдлийг салгахын тулд ердөө л бүлээн усыг ашиглахад хангалттай.