Бүтээгдэхүүн

Цахилгаан соронзон дозлогч насос Gamma/ X

Бүтээмж 2,3 мл/цаг – 45 л/цаг, 25 – 2 бар даралт

ПроМинентийн хэрэглэгчиддээ барьж буй хамгийн сүүлийн үеийн цахилгаан соронзон мембрант дозлогч Gamma/ X-ийг танд танилцуулж байна. Нэгдсэн даралт хэмжилт нь таны үйлдвэрлэл, үйл ажиллагааг ямар нэгэн алдаа, догогдолгүй явагдахад туслана. Энэхүү дозлогч насосыг бүх төрлийн шингэн бодисыг дозлоход ашиглах боломжтой.

Цахилгаан соронзон дозлогч насоснуудын тухай

Тэд юу хийдэг вэ?

Цахилгаан соронзон дозлогч насоснууд нь хамааран 25-2 эсрэг даралтанд 0,74 – 75 л/цаг хүртэл бүтээмжтэй ажилладаг. Бараг бүх төрлийн химийн шингэн бодисыг дозлох боломжтой бөгөөд бат бөх материалаар хийгддэг.

Тэд хэрхэн ажилладаг вэ?

Соронз соленойд гол тэнхлэгийг унтраах, асаах замаар 2 тийш нь хөдөлгөдөг. Улмаар энэхүү хөдөлгөөн нь дозлогч толгойнд байрлах мембранд хүрнэ. Хоёр эргэн нээгддэггүй хавхлаг нь химийн бодисыг шахалтын процессын үед эргэн насос руу орохоос сэргийлж байдаг. Цохилтын хүч болон хэмжээг хэрэглэгч та хүсснээрээ тохируулах боломжтой.

Тэднийг хаана хэрэглэх боломжтой вэ?

  • Ерөнхий: Химийн шингэн бодисын дозлолт (75л/цаг хүртэл)
  • Ахуйн усны боловсруулалт: Халдваргүйжүүлэлтийн бодисын дозлолт
  • Хөргөлтийн хэлхээ: Зэврэлтийн эсрэг бодис болон биоцидуудын дозлолт
  • Бохир усны боловсруулалт: Лагжуулагч бодисын дозлолт
  • Цаасны үйлдвэрлэл: Нэмэлт бодисуудын дозлолт
  • Хуванцарын үйлдвэрлэл: Нэмэлт бодисуудын дозлолт

Тэдний давуу талууд юу вэ?

Насосд хөдөлгөөн хийж буй ганцхан эд анги байгаа учир засвар үйлчилгээний зардал бага. Мөн түүнчлэн нэмэлт тосолгоотой холхивч, тэнхлэг зэрэг шаардлагагүй.

selection-guide-pg-solenoid-driven-metering-pumps-en_teaserimagebig

Та дээрх хүснэгтийг ашиглан өөрт хэрэгтэй дозлогч насосоо сонгох боломжтой. Үүний тулд:

  1. Насосны хүчин чадалыг нэг цагт дозлох бодисын хэмжээгээр. (литр/цаг)
  2. Эсрэг даралтыг тодорхойлох. (бар-аар)
  3. Хүчин чадал, эсрэг даралт 2-ын хүснэгтэн дахь огтлолцолын цэгийг олж түүнтэй хамгийн ойролцоо байгаа насосыг сонгох.

Solenoid Gamma X

Төхөөрөмжиөй холбоотой материалуудын мэдээлэл

Solenoid Gamma X 1