Бүтээгдэхүүн

Хлорын диоксидын систем Bello Zon® CDLb – Олон системд холбогдох боломжтой

0 – 120 г/цаг хлорын давхар исэл(диоксид) гаргах хүчин чадалтай дээд ачаалалтай үед 60г хүртэл хлорын давхар исэл хадгалах боломжтой. Макс.шахалтын давтамж 0.2мг/литр ClO2, дозлолт 600 м3/цаг

Бүх төрлийн хэрэглэгчдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны шаардлага, сонирхолд нийцсэн хлорын давхар исэлийн систем.

Зөвхөн нэг хлорын давхар исэлийн системээс олон тоног төхөөрөмж холбон ажиллуулах боломж бүхий төгс шийдэл!

 

Үйл ажиллагааны чиглэл болон ашиглагдах салбарууд

  • Нэгээс олон тооны ариутгал, халдваргүйжүүлэлтийн систем шаардлагатай бүхий л салбарт
  • Хоол хүнсний болон ус, ундаа, шар айрагны үйлдвэрлэл. Сав/лонхны зайлагчид, CIP ариутгалын процесс, сав/лонхны угаагчид болон жимс ногооны угаалга
  • Эмнэлэг, зочид буудал зэрэг олон нийтийн байгууллагуудын Легионеллийн хяналт. (хүйтэн болон халуун усны дозлолт)
  • Ундны болон хөргөлтийн усны боловсруулалт
  • Усан бассейн: шүүлтүүрний цэвэрлэгээ г.м.

Техникийн үзүүлэлт

  • Гадна хадгалах бак
  • Дотор хадгалах бак (зөвхөн “Модуляр, чөлөөт эд ангиудтай” болон “Mодуляр, дозлогч эд ангиудыг хавтанд урьдчилан суурилуулсан” хувилбаруудад)
  • Терминал хайрцаг нэмэлтээр гол свичтэйгээр (зөвхөн “Mодуляр, дозлогч эд ангиудыг хавтанд урьдчилан суурилуулсан” хувилбарт)
  • Гол свич болон яаралтай үеийн релейтэй зэвэрдэггүй ган материалтай хайрцаг (зөвхөн “Зэвэрдэггүй ган хавтан дээр залгаад ажиллуул” хувилбарт)