Бүтээгдэхүүн

Хлорын диоксидын систем Bello Zon® CDLb

0 – 120 г/цаг хлорын давхар исэл(диоксид) гаргах хүчин чадалтай. Макс.шахалтын давтамж 0.2мг/литр ClO2, дозлолт 600 м3/цаг

Энэхүү хлорын давхар исэлийн төхөөрөмж нь хлорын ямар нэгэн үнэргүй хлорын давхар исэл үүсгэдэг бөгөөд олон дозлогч насостой холбож хэрэглэх боломжтой зэрэг давуу талуудтай юм. ПроМинентийн хлорын давхар исэлийн систем Bello Zon® CDLb нь шингэрүүлсэн химийн бодисуудын тусламжтай хүчил/хлоридын аргаар завсралгаатай хлорын давхар исэлийг үүсгэдэг.

Овор багатай бөгөөд өндөр бүтээмж бүхий нэг болон түүнээс илүү насос/системд холбогдон ажиллах боломжтой систем

Хлорын давхар исэлийн концентраци нь хадгалах үед ч хэвээр хадгалагддаг энэ нь систем ариутгалын бодисыг өөрийн дотоод хадгалах бак болон нэмэлт бакуудад 1000 – 2000 мг/л хүртэлх концентрацитайгаар хадгална гэсэн үг юм. Энэхүү давуу тал нь нэмэлт төхөөрөмж хадгалалтын тусгай систем зэргийг ашиглах шаардлаггүй болгож өгдөг. ПроМинентийн бүх тоног төхөөрөмжүүд нь өргөн цогц цар хүрээ бүхий удирдлага, хяналтын системүүдийг ашиглах боломжтой байдаг бөгөөд ялангуяа CDLb загварын хлорын давхар исэлийн системүүд нь илүү олон өөр төрлийн тоног төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллах боломжтойгоороо илүү давуу талтай байдаг. Хлорын давхар исэл нь хаалттай хийн дамжуулах системийн тусламжтайгаар системээс гадагшлах боломжтой бөгөөд ийм учраас энэхүү систем нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хүрээлэн буй орчинд ээлтэй технологийн тоонд орж байгаа юм.

Үйл ажиллагааны чиглэл болон ашиглагдах салбарууд

  • Хоол хүнс болон ус, ундаа, шар айрагны үйлдвэрийн усны халдваргүйжүүлэлт. Сав/лонхны зайлагчид, CIP ариутгалын процесс, сав/лонхны угаагчид болон жимс ногооны угаалга
  • Эмнэлэг, зочид буудал зэрэг олон нийтийн байгууллагуудын Легионеллийн хяналт
  • Ундны болон хөргөлтийн усны боловсруулалт
  • Усан бассейн: шүүлтүүрний цэвэрлэгээ г.м.

Техникийн үзүүлэлт

  • Тэжээл: 100-230 В, 50/60 Гц
  • Оролтууд: Системийг завсарлуулах, хүчтэй дозлох, завсарлагтай дозлох болон механик дозлолт зэрэг функцуудын чөлөөтөй өөрчилөх боломжтой дижитал оролтууд. Химийн бодисын хяналтын 4 дижитал оролт (анхааруулга/бак хоосон байна г.м.), 0.25 – 20 Гц-ын контакт усны 1 дижитал оролт, 10 – 10,000 Гц-ын усны дозлолтын 1 оролт.
  • Гаралтууд: 1 үйл ажиллагааны релей, 1 сануулгын дохионы релей, 1 анхааруулгын дохионы релей, 5В-ын тэжээлийн гаралт.
  • Хэрэглээний химийн бодисууд: 7.5%-ын натрийн хлорит – EN 938 стандартын шаардлага хангасан цэвэршилттэй, 9%-ын гидрохлорын хүчил – EN 939 стандартын шаардлага хангасан цэвэршилттэй, цэвэр ус.
  • Хамгаалалтын зэрэг:  IP 65

* Сонголт: 7 барын эсрэг даралтын бүтээмж бүхий нэгдмэл бак болон насоснуудын цогц

** Гадна дохио хүлээн авагч болон салангид насос

1) Бүрээсгүй

Chlorine Bello CDLb1

Интерфэйс

Chlorine Bello CDLb