Бүтээгдэхүүн

Хлорын диоксидын систем Bello Zon® CDKc

8-12000 г/цаг хлорын давхар исэл(диоксид) гаргах хүчин чадалтай. Макс.шахалтын давтамж 0.2мг/литр ClO2, дозлолт 60,000 м3/цаг

Тасралтгүй үйл ажиллагаа бүхий систем Bello Zon® CDKc нь концентрацижуулсан химийн бодисуудын тусламжтай хлорын давхар исэлийн үүсгэлтийг хянаж байдаг. ПроМинентийн мэргэжилтнүүд хлорын давхар исэлийн системүүдийг үйлдвэрээс гаргахдаа бүх угсралт, шаардлагатай хяналт зэргийг хийдэг тул хэрэглэгч таны үнэт цагыг хэмнэхээс гадна үйл ажиллагааны аюулгүй найдвартай байдлыг хангаж чадна.

Bello Zon® CDKc загварын хлорын давхар исэлийн систем – Дээд зэргиайн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарыг таны үйл ажиллагаанд

Хлорын давхар исэлийн системүүд нь шингэрүүлэлтэнд орох гидрохлорын хүчлийг түр хадгалах зориулалтын станцтай ирдэг. Ийм зориулалтын хадгалах станцтай учир гидрохлорын хүчил найдвартай хадгалагдхаас гадна ариутгал, халдваргүйжүүлэлт хийх төрөл бүрийн үйлдвэрлэл үйл ажиллагаанд тохируулан дозлох боломжтой болж байгаа юм. Системд тусгайвчлан зориулж гаргасан реактор нь станцаас гидрохлорын хүчлийг аван хлорын давхар исэлийн хий болгон гаргадаг байна. Энэхүү реактороос гарч буй хлорын давхар исэлийн хий нь химийн хувьд нэн цэвэр бодис юм. Харин системийн төв удирдлагын систем нь үүсгэж буй хлорын давхар исэлийн хэмжээг өндөр нарийвчлалтайгаар зохицуулж байдаг байна. Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж буй ус болон түүнд дозлогдож буй хлорын давхар исэлийн талаар нарийвчалсан мэдээлэл системд байнга хадгалагдан үлдэж байдаг. ПроМинентийн бусад насос/системүүдийн адилаар энэхүү хлорын давхар исэлийн системийн насосны дозлолтын урт, давтамж зэргийг online-аар тогтмол хянах, удирдах боломжтой. Удирдлага, хяналтын хувьд усны рН түвшин, исэлдэн ангижрах урвалыг хянах DULCOTEST®, усан дахь хлорын давхар исэлийн концентрацийг нэгдсэн PID удирдлагын системээр шууд хянах боломжтой бөгөөд эдгээр хэрэгслүүд нь уг системийн чухал хэсгүүдийн нэг юм.

Ашиглагдах салбарууд

  • Хот суурин газрын ундны болон бохир усны боловсруулалт (Ариутгал, халдваргүйжүүлэлт)
  • Үйлдвэрийн процесс, хөргөлтийн усны боловсруулалт (Ариутгал, халдваргүйжүүлэлт)

Тэжээл

  • 100 – 230 В, 50/60 Гц

Оролтууд

  • 1 чөлөөтөй өөрчилөх боломжтой аналог оролт (0/4-20 мА)
  • Моинторингийн 7 дижитал оролт
  • Контакт усны хэмжилтийн 1 дижитал оролт (0.25 – 20 Гц)
  • Усны дозлолтын 1 оролт 10 – 10,000 Гц

Гаралтууд

  • 1 үйл ажиллагааны дохионы релей
  • 1 сануулгын дохионы релей
  • 1 анхааруулгын дохионы релей
  • Тойрох насосны дохионы гол гаралт
  • 1 чөлөөтөй  өөрчилөх боломжтой  аналог гаралт (0/4-20 мA)

Шаардлагатай химийн бодисууд

  • 24.5% Натрийн хлорит, EN 938 цэвэршилтийн зэрэгтэй
  • 25 – 36% Гидрохлорын хүчил, EN 939 цэвэршилтийн зэрэгтэй
  • Ямар нэгэн хольцгүй цэвэр ус (Эрдэсгүй)

Хамгаалалтын зэрэг

  • IP 65

Chlorine Bello CDKc1