Бүтээгдэхүүн

Урсгал хэмжигч DulcoFlow®

0,03 мл/шахалт – 10мл/шахалт хүртэлх хэмжээний шахалтыг хэмжинэ

Проминентийн хэмжилтийн болон тестийн систем болох урсгал хэмжигч DulcoFlow® нь 0,03 – 10мл хүртэлх шахалтыг хэт ягаан туяаны аргаар хэмжинэ. Урсгал хэмжигч нь PVDF болон PTFE материалуудаар хийгдсэн байдаг тул химийн бодисноос сайтар хамгаалагдсан давуу талтай юм.

Хэмжилтийн болон тестийн системүүдийн тухай

Ухаалаг хэмжилтийн арга

ПроМинентийн хэмжилтийн болон тестийн системүүд нь үйлдвэрлэл, үйл ажиллагааны тусгай нөхцлүүдэд зориулан хөгжүүлдэг. Хэмжилтийн системүүд нь олон төрлийн нөхцөлд сайтар тохирч ажиллах бөгөөд үйл ажиллагааны найдвартай байдлыг 100% хангаж өгдөг. Системээр дамжих бодисын хэмжээ хэрэглэгчдэд маш ойлгомжтой байдлаар хүрдэг. Түүнчлэн хэрэглэгчдэд эдийн засгийн хувьд хамнэлтийг олгож байгаагаараа онцлог юм. Та зөвхөн өөрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тохирсон хэмжилтийн, тестийн системийг сонгоход л хангалттай.

Урсгал хэмжигч DulcoFlow®

Ямар ч саадгүйгээр хэмжилт, хяналтыг хийх болон алдааг заах систем

DulcoFlow® систем нь хэт авиан зарчмаар хэмжилтийг хийдэг. ПроМинентийн хамт олон DulcoFlow® системийг бага хэмжээний эзлэхүүнтэй шахалтыг хэмжихэд зориулан хөгжүүлдэг. Системийг дозлогч насосноос доош 30см зайнд суулгана ингэснээр насосноос ирэх шингэн хэмжигч 2-ын хооронд хангалттай цохилох боломж олгож байгаа юм. Хэт ягаан туяа шингээж авах боломжтой бүх төрлийн шингэн бодисын хэмжилтийг хийх боломжтой.

Үйл ажиллагааны чиглэл болон ашиглагдах салбарууд

  • Химийн бодисын зарцуулалтыг  хэмжих – Бүх төрлийн химийн бодис хэрэглэдэг салбарууд
  • Хэмжигдсэн утгын дамжуулалт, насосны удирдлагыг төвийн хяналтын системээс удирдана
  • Хүчтэй урвалд ордог химийн бодис ашигладаг салбарууд
  • Дуу авиа тархах чанар багатай шингэн бодисуудад тохиромжгүй, жишээ нь: 20%-аас илүү концентрацтай натрийн гидроксид (NaOH)
  • Бид хэрэглэгч танд эхлээд эмүльсийн болон суспензийн шинжтэй бодисуудыг туршилтын журмаар хэмжиж үзэхийг санал болгож байна

 

  • Төхөөрөмжийн статус болон шахалтын эргэх холбоог заах 2 LED дэлгэц
  • 2-шугамын грацик дэлгэц
  • Хэмжилтийн утгуудыг алсаас шилжүүлэгчийн 0/4 – 20 мА стандарт дохио болон  0 – 10 кГц-ын давтамжийн гаралт
  • Авсаархан, химийн бодисын хамгаалалттай хуванцар гэр
  • Хэмжилтийн нарийвчлал: ±2% (төхөөрөмжид хэмжилт хийх химийн бодисын тохиргоог хийсэн тохиолдолд). Макс.даралт 16 бар.

Техникийн мэдээлэл

Flow Meter DulcoFlow®