Бүтээгдэхүүн

Урвуу Осмосын систем Dulcosmose® BW

Бүтээмж 2,000 – 50,000 л/цаг

Урвуу Осмосын систем Dulcosmose® BW нь орчин үеийн давсархаг усыг давсгүйжүүлэх технологийн томоохон төлөөлөгчдийн нэг юм. Энэхүү систем нь хамгийн сүүлийн үеийн мембран шүүлтүүрээр тоноглогдсон тул боломжит хамгийн бага даралтаар усыг чанарын өндөр түвшинд давсны нэгдлүүдээс цэвэрлэх боломжийг танд олгож байна.

BW загварын урвуу осмосын системүүдийн нэгэн онцлог нь системийн бага даралтын хэсгүүдийн хоолойнууд нь PVC материалаар хийгдсэн байдагт оршино. Харин өндөр даралтын хэсэг нь DIN 1.4571 төрлийн зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн байдаг.  Зэвэрдэггүй ган хоолойнууд нь хэрэглээний явцад үүсэх ямар ч химийн нэгдлүүдтэй урвалд ордоггүй материалаар бүрэгдсэн нь бас нэгэн онцлог тал нь юм. Системийн амин чухал хэсэг болох мембран шүүлтүүрийг нэгдсэн хагас автомат цэвэрлэх ангиуд химийн бодис, давсны үлдэгдэл өнгөр үүсгэхээс найдвартай хамгаалж байдаг тул мембран шүүлтүүрийн ашиглалтын хугацаа харьцангуй урт байдаг. Хоолойнуудын материал болон мембран шүүлтүүр зэргийг илүү өндөр түвшингийн үйл ажиллагаанд зориулан өөрчлөх боломжтой бөгөөд системийн хэмжилт, хяналт зэрэг бүхий л үйл ажиллагааг програмчилдаг контрллероор хянах боломжтой. Манай энэхүү урвуу осмосын төхөөрөмж нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг 100% хувь хангаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Таны хүртэх давуу талууд: 

  • Бага даралтын үед хамгийн өндөр түвшний үр дүнг үзүүлэх бөгөөд уснаас давсны  99%-г зайлуулна
  • Мембраны цэвэрлэгээний хагас автомат эд ангиудын тусламжтай мембран шүүлтүүрийн ашиглалтын хугацаа болон нэмэлт засвар үйлчилгээний зардал харьцангуй бага гарна.
  • Зэвэрдэггүй ган хоолой болон гаднах корпус нь химийн бодисоос үүсэх бохирдол, өнгөр, зэв зэргээс хамгаалсан тусгай бодисоор бүрэгдсэн байдаг бөгөөд системд гаднаас засвар үйлчилгээ үзүүлэх нөхцөлд эвтэйхэн байдлаар тохируулан хийсэн загвартай
  • Системийг ажиллуулахд амархан ба аюулгүй: Микропроцессорын удирдлагын тусламжтайгаар системийн бүхий л үйл ажиллагааг  удирдах боломжтойгоос гадна үйлдвэрийн програмчилдаг удирдлагатай(PLC) мэдрэгч дэлгэцтэй хавтангаар дүрсийг харан удирдах давхар боломжтой юм.
  • Үйл ажиллагааны автоматжуулалт, мембран шүүлтүүрийн ашиглалтын хугацаа урт болон цахилгаан зарцуулалт бага зэрэг цогц эдийн засгийн хэмнэлтийг танд олгож байна!
  • Бүх төрлийн давсархаг болон давсны нэгдэл агуулсан усны цэвэршүүлэлт
  • Ус боловсруулалт болон халдваргүйжүүлэлт
  • Сайн чанарын давхар бүрмэл зэвэрдэггүй ган материалаар хийсэн гадна корпус
  • Системийн мембран шүүлтүүрүүд нь бага даралтын үед шилэн эпоксид найрлагатай резинэн даралтын хоолойнд уснаас давсыг 99% зайлуулна
  • Урьдчилсан байдлаар 5мкм-ыг  усны даралтын зөрүүг тодохойлох зорилгоор манометрээр хэмжинэ
  • Өндөр даралтын насосыг хамгаалах зорилгоор даралтыг шилжүүлэх свичтэй
  • Усны нэвчилтийн концентрацийн хэмжээг дэлгэцэн дээр харах боломжтой
  • Мембран дахь химийн бодисын үлдэгдлийг цэвэрлэх хагас автомат цэвэрлэх систем
  • Цэвэрлэгээний бакны түвшнийг хянах 2 свичийн оролтууд
  • Нэвчилтийн бакны түвшнийг хянах 2 свичийн оролтууд
  • Температур хэмжигчийн оролт
  • Нэвчилтийн хавхалгын гаралт
  • Зайлуулах хавхлагын гаралтууд (Эхний ээлжний нэвчдэсийн үлдэгдэл түүхий ус, давсны үлдэгдэл зэргийг зайлуулах хавхлаг)
  • Дозлогч насосны хяналтын гаралт
  • Аналог дохионы гаралт 0/4…20 мА

ro system