Бүтээгдэхүүн

Ультра шүүлтийн систем Dulcoclean® UF

Шүүлтийн хүчин чадал 8 – 75 м3/цаг

ПроМинентийн ультра шүүлтийн систем Dulcoclean® UF нь мембран шүүлтүүрийн технологийг ашиглан уснаас булингар, бичил хэсгүүд болон бохирдлуудыг аюулгүй аргаар өндөр чанартай шүүдэг.

Цэвэр тунгалаг усыг хүссэн хэн бүхэнд зориулав

ПроМинентийн ультра шүүлтийн систем Dulcoclean® UF-ийг уснаас булингар болон бичил түвшний бохирдлуудыг шүүн зайлуулахад ашигладаг. Системийн мембран шүүлтүүр нь маш өндөр бохирдолтой усанд ч ариун цэврийн сайн хориг болж өгдөг учир бактери, вирус болон шимэгч хорхойнуудын өндөг зэргийг өндөр үр дүнтэйгээр шүүн зайлуулдаг. Ундны ус боловсруулах технологид эцсийн шатны халдваргүйжүүлэлтийн өмнө ашиглахад тохиромжтой. Энгийн үйлдвэрлэлийн циклд системд бөглөрөл гархаас сэргийлэн угаагч насосууд системийг үйл ажиллагаануудын дараа тогтмол угааж байдаг бөгөөд шаардлагатай үед ариутгалын нэмэлт бодисууд ашиглан системийг угаах боломжтой.

Таны хүртэх давуу талууд

  • Бактери вирус шүүх чадвар маш өндөр буюу 99,99%(Бактерофаг MS2-ийн үндэслэн гаргасан үзүүлэлт)
  • Ус болон цахилгаан зарцуулалт бага
  • Програмчилдаг контроллерийн тусламжтай үйл ажиллагааг дүрсжүүлэн харах, хянах болон бүрэн автоматжуулах боломжтойгоос гадна үйл ажиллагааны датаг хуулж авах боломжтой мэдрэгчтэй хавтангаар удирдана
  • Системийн сайжруулалтын тулд бүх үйл ажиллагааны мэдээллүүд электрон байдлаар хадгалагдаж байдаг бөгөөд эдгээрийг хялбар хянах боломжтой
  • Системийн тогтмол шүүлт болон хурдтай эргэн шахалт зэргийг хурдаар хянагч шүүлт болон угаагч насоснууд зохицуулж байдаг.
  • Бохир усны боловсруулалтанд урьдал болон дараах шатны боловсруулалтуудад аль алинд нь гайхалтай сайн тохирч ажиллана.

Үйл ажиллагааны чиглэл ба ашиглагдах салбарууд

  • Хот суурин газрын ундны усны боловсруулалт: Гүний болон гадаргуугийн усны шүүлт
  • Хоол хүнс болон ус, ундаа, шар айрагны үйлдвэрлэл: Усны чанарыг сайжруулна

 

Техникийн мэдээлэл

  • Овор хэмжээ багатай авсаархан, суурилуулалт шаардлагагүй
  • PES ультра шүүлтийн мембран нь химийн бодис болон гадны механик гэмтэлд асар өндөр тэсвэртэй

pH хэлбэлзэл                                                               3.0 … 12.0

Чөлөөт хлор                                                                 < 1.2 мг/л

Булингар                                                                       5 … 30 NTU(Нефелометрийн булингарын нэгж)

Ууссан органик хлор                                                 0.5 … 12 мг/л

Ууссан хатуу биетүүд                                                 50 мг/л

ultrafiltration

* Шүүлтүүрийн үйл ажиллагаа нь усны чанараас хамаарна