Бүтээгдэхүүн

Озоны систем OZONFILT® Compact OMVa

Хүчин чадал 5 – 70г  озон/цагт

Өндөр бүтээмж бүхий угсралт хийхгүйгээр шууд хэрэглэх боломжтой озоны систем OZONFILT®Compact OMVa-г танилцуулж байна. Системийн бүх эд ангиудын байрлал, үйл ажиллагаа зэрэг нь хоорондоо төгс зохицоно.

Озоны системүүдийн тухай

Хүчирхэг бөгөөд үр дүнтэй

Проминентийн озоны системүүдийг гол төлөв ундны ус, усан бассейн, хоол хүнс ба ус, ундаа, шар айрагны үйлдвэрлэл, амьтны хүрээлэнгийн усан сан зэргийн усны боловсруулалтанд ашигладаг.

Халдваргүйжүүлэлт ба исэлдүүлэлт

Усыг озонжуулан ариутгах аргын хамгийн чухал давуу тал нь ямар нэгэн завсрын бүтээгдэхүүн үүсдэггүйд оршино. Усанд ууссан озон задран энгийн хүчилтөрөгч болдог бөгөөд озоны хагас задралын хугацаа маш богино байдаг. Ундны усны халдваргүйжүүлэлтэнд озоныг төмөр, манган зэрэг органик бус бодисыг зайлуулахад исэлдүүлэгч маягаар гол төлөв ашигладаг. Харин ХБНГУ-д озоныг зөвхөн исэлдүүлэх процессд хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

Ашиглагдах салбарууд

  • Хоол хүнс болон ус, ундаа, шар айрагны үйлдвэрлэл: Үйлдвэрийн зайлалтын усны болон ундны усны боловсруулаланд төмөр, манганы исэлдүүлэлт.
  • Усан бассейн:  Халдваргүйжүүлэлтийн бодисын завсрын бүтээгдэхүүнүүдийг бууруулах. Микробиологийн түвшний хамгаалалт, цэвэр тунгалаг ус.