Бүтээгдэхүүн

Моторт дозлогч насос Sigma/ 2 (Энгийн загвар)

Бүтээмж 50 – 420 л/цаг, 16 – 4 бар

Хүчирхэг мотортой мембрант дозлогч насос Sigma/2 загваруудын давхар хамгаалалт бүхий мембран нь таны үйлдвэрлэлийн процессын аюулгүй байдлыг найдвартай хангана.

 

 

 

Моторт дозлогч насоснууд

Цахилгаан моторын давуу тал

Моторт дозлогч насоснуудад тавигдах хамгийн чухал шаардлагууд нь бат бөх чанар, инженер техникийн ажилтануудын хяналтаас гадуур нөхцөлд ч үйл ажиллагаагаа алдалгүй явуулж байх зэрэг ордог. Механик аргаар ажилладаг мембрант дозлогч насоснуудыг бага даралттай нөхцөлд дозлох бүхий л процессд ашиглах боломжтой.

Сайтар хийгдсэн тохиргоо

Насосны хүчин чадлыг цохилтын зай болон давтамжийг өөрчлөх замаар нэмэгдүүлж эсвэл бууруулах боломжтой. Цахилгаан моторын эргэлтийг хорхой арааны тусламжтай бууруулж улмаар шугаман цохилт болгон хувиргадаг. чиглүүлэгч нь уг шугаман цохилтыг дозлогч толгойн дахь мембранд дамжуулна. Үүний дараа хоёр эргэн хаагддаггүй хавхлаг шахагдан гарсан химийн шингэн бодисыг насос руу буцан орхоос сэргийлж байдаг.

Моторт дозлогч насоснууд нь доорх  дозлолтуудыг хийнэ:

  • Химийн шингэн бодисууд 1000л/цаг хүртэл
  • Ундны усны боловсруулалтанд халдваргүйжүүлэгч бодисуудын дозлолт
  • Хөргөгч хэлхээний халдваргүйжүүлэгч бодисуудын дозлолт
  • Бохир усны боловсруулалтанд лагжуулагч бодисын дозлолт
  • Цаасны үйлдвэрлэлд нэмэлт бодисуудын дозлолт
  • Хуванцарын үйлдвэрлэлд нэмэлт бодисуудын дозлолт

Гайхалтай давуу талууд

Моторт дозлогч насоснуудын хэрэглээ нь өргөн цар хүрээтэйн дээр тогтворгүй даралттай нөхцөлд ч үйл ажиллагаагаа алддаггүй юм. Мөн түүнчлэн химийн бодисын зарцуулалт бага бөгөөд дозлолтыг нарийн хянах боломжтой.

Танд өндөр хүчин чадалтай насос хэрэгтэй байна уу? Эдгээр насоснууд нь бат бөх чанартай ба эрчим хүчний зарцуулалт багатай. Гэсэн хэдий ч дозлолтын хүчин чадал нь өндөр бөгөөд цохилтын урт,  моторын хурд зэргийг тохируулах боломжтой тул автомат үйл ажиллаганд нэн тохиромжтой. Эрчим хүчний хувьд моторын хүчин чадал зэргээс хамааран зөвхөн дозлолтонд шаардлагатай цахилгааныг хэрэглэнэ. Ийм учир эдийн засгийн хувьд хэмнэлттэй сонголт байж чадна.

Аюулгүй байдал

Хоёр давхар гадаргуутай мембрантай бөгөөд мембраны гэмтлийг заагчтай. Түүнчлэн насосны ачаалал хэтэрсэн үед автоматаар унтардаг тул танд дээд зэргийн аюулгүй байдлыг олгож чадна.

Аюулгүй найдвартай үйл ажиллагаа бүхий хүчирхэг насос Sigma/2

ПроМинентийн Sigma загварын моторт дозлогч насоснууд нь модел бүрээс хамааран бүтээмжийн хувьд 17 – 1030 л/цаг хооронд хэлбэлздэг. Түүнчлэн эдгээр насоснуудын удирдлага, хяналтын зарчим болон нэмэлт сэлбэгийн хүртээмж зэрэг нь томоохон давуу талууд юм.

Үйл ажиллагааны чиглэл

  • Ус боловсруулалтанд химийн бодисын эзлэхүүн-пропорционал дозлолт хийх, жишээ нь: Ундны усны халдваргүйжүүлэлтэнд натри, кальцийн гипохлоридын дозлолт г.м.
  • Хэмжигдсэн утганд тулгуурлан химийн бодисын дозлолт хийх, жишээ нь: Бохир усны боловсруулалтанд  рН түвшинг тохируулах зорилгоор хүчил, шүлт дозлох.
  • Хөргөлтийн усны хэлхээнд цаг тохируулан химийн бодис дозлох.
  • Нэг шат дамжлагны хоорондоо өөр эзлэхүүн бүхий бүтээгдэхүүнүүдэд шингэн бодис дозлох, жишээ нь: Манометр ашиглан глицерин дозлох.

Ашиглагдах салбарууд

  • Цаасны үйлдвэрийн химийн нэмэлт бодисуудын дозлолт. (Биоцидууд)
  • Дулааны цахилгаан станцын хөргөлтийн усны боловсруулалт.
  • Далайн болон давсархаг усыг давсгүйжүүлэх.
  • Ундны усны боловсруулалт.
  • Уул уурхайн салбар дахь электролит металуудын боловсруулалт.
  • Хүнсний үйлдвэрлэл.
  • Химийн үйлдвэрлэл.