Бүтээгдэхүүн

Моторт дозлогч насос Alpha

Бүтээмж: 1,0 – 30,6л/ц; 10-2 бар

Моторт дозлогч насос alpha нь энгийн үйл ажиллагаанд ашиглахад хамгийн тохиромжтой шингэн бодис дозлогч насос юм. Энэхүү насос нь бат бөх, дуу чимээ багатай, химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй, хүчин чадал сайтайгаас гадна маш нарийн дозлолт явуулдагаараа онцлогтой юм.

Моторт дозлогч насоснууд

Цахилгаан моторын давуу тал

Моторт дозлогч насоснуудад тавигдах хамгийн чухал шаардлагууд нь бат бөх чанар, инженер техникийн ажилтануудын хяналтаас гадуур нөхцөлд ч үйл ажиллагаагаа алдалгүй явуулж байх зэрэг ордог. Механик аргаар ажилладаг мембрант дозлогч насоснуудыг бага даралттай нөхцөлд дозлох бүхий л процессд ашиглах боломжтой.

Сайтар хийгдсэн тохиргоо

Насосны хүчин чадлыг цохилтын зай болон давтамжийг өөрчлөх замаар нэмэгдүүлж эсвэл бууруулах боломжтой. Цахилгаан моторын эргэлтийг хорхой арааны тусламжтай бууруулж улмаар шугаман цохилт болгон хувиргадаг. чиглүүлэгч нь уг шугаман цохилтыг дозлогч толгойн дахь мембранд дамжуулна. Үүний дараа хоёр эргэн хаагддаггүй хавхлаг шахагдан гарсан химийн шингэн бодисыг насос руу буцан орхоос сэргийлж байдаг.

Моторт дозлогч насоснууд нь доорх  дозлолтуудыг хийнэ:

  • Химийн шингэн бодисууд 1000л/цаг хүртэл
  • Ундны усны боловсруулалтанд халдваргүйжүүлэгч бодисуудын дозлолт
  • Хөргөгч хэлхээний халдваргүйжүүлэгч бодисуудын дозлолт
  • Бохир усны боловсруулалтанд лагжуулагч бодисын дозлолт
  • Цаасны үйлдвэрлэлд нэмэлт бодисуудын дозлолт
  • Хуванцарын үйлдвэрлэлд нэмэлт бодисуудын дозлолт

Гайхалтай давуу талууд

Моторт дозлогч насоснуудын хэрэглээ нь өргөн цар хүрээтэйн дээр тогтворгүй даралттай нөхцөлд ч үйл ажиллагаагаа алддаггүй юм. Мөн түүнчлэн химийн бодисын зарцуулалт бага бөгөөд дозлолтыг нарийн хянах боломжтой.

Танд өндөр хүчин чадалтай насос хэрэгтэй байна уу? Эдгээр насоснууд нь бат бөх чанартай ба эрчим хүчний зарцуулалт багатай. Гэсэн хэдий ч дозлолтын хүчин чадал нь өндөр бөгөөд цохилтын урт,  моторын хурд зэргийг тохируулах боломжтой тул автомат үйл ажиллаганд нэн тохиромжтой. Эрчим хүчний хувьд моторын хүчин чадал зэргээс хамааран зөвхөн дозлолтонд шаардлагатай цахилгааныг хэрэглэнэ. Ийм учир эдийн засгийн хувьд хэмнэлттэй сонголт байж чадна.

Аюулгүй байдал

Хоёр давхар гадаргуутай мембрантай бөгөөд мембраны гэмтлийг заагчтай. Түүнчлэн насосны ачаалал хэтэрсэн үед автоматаар унтардаг тул танд дээд зэргийн аюулгүй байдлыг олгож чадна.

Энгийн үйл ажиллагаанд зориулагдсан өндөр хүчин чадал бүхий насос

Таны хүртэх давуу тал:

  • Зөөлөн явагддаг соролт, компрессын шахалтын тусламжтайгаар маш нарийн дозлолт явуулдаг.
  • Химйин бодисын үйлчлэл болон доргилтын хамгаалалттай хуванцар гадаргуутай.
  • Пүршэн хавхлагтай тул наалдамтгай химийн бодисуудад илүү тохиромжтой.
  • Дуу чимээ багатай.
  • Химийн бүх төрлийн шингэн бодисын дозлолт
  • Бассейны усны боловсруулалт
  • Бохир усны боловсруулалт

Техникийн үндсэн мэдээлэл

  • Насосын сул зогсолтын үед насосын
  • 10%-н алхам бүхий шахалтын уртын тохиргоотой
  • Төвийн байрлалаасаа хазайсан мембрантай
  • Зөөлөн явагддаг соролт болон компрессын шахалттай

motor-driven-pump-alpha-techical-table