Бүтээгдэхүүн

Котнроллер DULCOMETER® Compact

Зөвхөн 1 төрлийн удирдлагын систем шаардлагатай усны анализын үйл ажиллагаанд ПроМинентийн хамгийн тохиромжтой контроллер бол DULCOMETER® Compact юм.

Контроллеруудын тухай

ПроМинентийн хэмжилт, хяналтын технологи нь бусад насос, системүүдийн ажиллаж буй бүхий л салбаруудад хэмжилт, хяналтын нарийн процессуудыг гүйцэлдүүлж өгдөг. Энэ ч утгаараа хэмжилт хяналтын системүүд нь ус болон химийн шингэн бодисын процессуудад чухал үүрэгтэй бөгөөд бүхий л орчны болон бодисын хүчин зүйлд сайтар дасан зохицдог.

Хэмжилт болон хяналт

Төв хяналтын хэсэг рүү мэдээлэл дамжуулалтын үед дохиог хөрвүүлэх зэрэг энгийн процессоос нарийн үйл ажиллагаа бүхий үйлдвэрийн процессуудад сайтар тохирсон хэмжилт, хяналтын технологиуд.

ПроМинентийн бүтээгдэхүүнүүдийн удирдлагыг Bus систем нэгтгэн хариуцаж байдаг. PROFIBUS®DP болон CANopen bus-ийн эд ангиуд нь нэгэн үйл ажиллагаанд зориулсан цогц системийн удирдлага, хяналтыг илүү өндөр түвшинд нэгтгэх боломжтой.

Бид бүрэн шийдлийг санал болгож байна

Хэмжилт хяналтын эд ангиудыг өнөөгийн зах зээл дээр маш олон үйлдвэрлэгчид танд нийлүүлэх боломжтой байдаг. Хэдий нийлүүлэлт өндөртөй, олон эд ангиудын сонголттой ч гэсэн ПроМинентийн зүгээс хэрэглэгч та бүхэнд иж бүрэн хэмжилт, хяналтын технологи өндөр чанар, өргөн сонголт бүхий эд ангиудыг танд нэг дороос авах боломжийг олгож байна.

Үйл ажиллагааны чиглэл болон ашиглагдах салбарууд

  • Үйлдвэрийн болон хэрэглээний усны эрүүл ахуйн үзүүлэлтүүдийн хэмжилт, хяналт
  • Урвуу осмосын системийн нэвчилтийн бодисын хэмжилт, хяналт
  • Усан бассейны усны эрүүл ахуйн үзүүлэлтүүдийн хэмжилт, хяналт
  • Хэмжигдэх утга: pH, ИАП, хлор, кондукцийн болон индукцийн цахилгаан дамжуулалт
  • Суурилуулалт, хамгаалалтын зэрэглэл: Суурилуулалт (хананд бэхлэх, хяналтын хайрцганд суурилуулах г.м.) IP 67, хяналтын хайрцаг IP 54
  • Хэмжилт: 1 хэмжилтийн суваг, цахилгаан дамжуулалтын болон pH хэмжилтийн үеийн температурын компенсаци
  • Хяналт: PID контроллер, нэг чиглэлийн хяналт (ж.нь: хүчил, шүлтийн pH)
  • Хяналтын оролтууд: 1 дижитал оролт

Техникийн мэдээлэл

Controller DULCOMETER® Compact