Бүтээгдэхүүн

Контроллер DULCOMETER® D1Cb/D1Cc

DULCOMETER® D1Cb/D1Cc нь ундны усны боловсруулалт болон бохир усны боловсруулалт зэрэг олон салбарт ашиглагдах боломжтой контроллер юм. Аюулгүй, үр дүнтэй үйл ажиллагаатай бөгөөд гэрэлтүүлэгтэй өргөн график дэлгэц дээр мэдээллүүд ойлгомжтой бөгөөд pH утгын хэмжилтүүдийш заана.

Контроллеруудын тухай

ПроМинентийн хэмжилт, хяналтын технологи нь бусад насос, системүүдийн ажиллаж буй бүхий л салбаруудад хэмжилт, хяналтын нарийн процессуудыг гүйцэлдүүлж өгдөг. Энэ ч утгаараа хэмжилт хяналтын системүүд нь ус болон химийн шингэн бодисын процессуудад чухал үүрэгтэй бөгөөд бүхий л орчны болон бодисын хүчин зүйлд сайтар дасан зохицдог.

Хэмжилт болон хяналт

Төв хяналтын хэсэг рүү мэдээлэл дамжуулалтын үед дохиог хөрвүүлэх зэрэг энгийн процессоос нарийн үйл ажиллагаа бүхий үйлдвэрийн процессуудад сайтар тохирсон хэмжилт, хяналтын технологиуд.

ПроМинентийн бүтээгдэхүүнүүдийн удирдлагыг Bus систем нэгтгэн хариуцаж байдаг. PROFIBUS®DP болон CANopen bus-ийн эд ангиуд нь нэгэн үйл ажиллагаанд зориулсан цогц системийн удирдлага, хяналтыг илүү өндөр түвшинд нэгтгэх боломжтой.

Бид бүрэн шийдлийг санал болгож байна

Хэмжилт хяналтын эд ангиудыг өнөөгийн зах зээл дээр маш олон үйлдвэрлэгчид танд нийлүүлэх боломжтой байдаг. Хэдий нийлүүлэлт өндөртөй, олон эд ангиудын сонголттой ч гэсэн ПроМинентийн зүгээс хэрэглэгч та бүхэнд иж бүрэн хэмжилт, хяналтын технологи өндөр чанар, өргөн сонголт бүхий эд ангиудыг танд нэг дороос авах боломжийг олгож байна.

  • Үйлдвэрийн болон хэрэглээний усны боловсруулалтын усны үзүүлэлтүүдийн хэмжилт, хяналт
  • Бохир усны саармагжуулах процесс
  • Ундны ус болон хоол хүнс, ус, ундаа, шар айрагны үйлдвэрийн хэрэглээний усны эрүүл ахуйн үзүүлэлтүүдийн хэмжилт, хяналт
  • Усан бассейны усны эрүүл ахуйн үзүүлэлтүүдийн хэмжилт, хяналт
  • Хэмжилтийн утга: pH, ИАП, хлор, хлорын давхар исэл, хлорид, бром, цахилгаан дамжуулалт, анхдагч цууны хүчил, устөрөгчийн хэт исэл, озон, ууссан хүчилтөрөгч болон фтор
  • Суурилуулалт, хамгаалалтын зэрэглэл: D1Cb хананд бэхлэх IP 65, D1Cc хяналтын самбарт суурилуулна IP 54, 1/4 DIN
  • Хэмжилт: 1 хэмжилтийн суваг, pH хэмжилт, хяналтын температурын компенсаци
  • Хяналт: PID контроллер, 2 чиглэлийн контроллер (ж.нь: хүчил, шүлтийн pH)
  • Хяналтын оролт: 1 дижитал оролт

Техникийн мэдээлэл

Controller DULCOMETER® D1Cb-D1Cc