Бүтээгдэхүүн

Контроллер DULCOMARIN® II

Контроллер DULCOMARIN® II усны анализ хийхэд ашиглана: Цахилгаан болон химийн бодис хэмнэх орчин үеийн технологийг танд санал болгож байна. Эргэлтийн насос болон шүүлтүүрүүдийн цэвэрлэгээ зэргийг удирдах боломжтой.

Контроллеруудын тухай

ПроМинентийн хэмжилт, хяналтын технологи нь бусад насос, системүүдийн ажиллаж буй бүхий л салбаруудад хэмжилт, хяналтын нарийн процессуудыг гүйцэлдүүлж өгдөг. Энэ ч утгаараа хэмжилт хяналтын системүүд нь ус болон химийн шингэн бодисын процессуудад чухал үүрэгтэй бөгөөд бүхий л орчны болон бодисын хүчин зүйлд сайтар дасан зохицдог.

Хэмжилт болон хяналт

Төв хяналтын хэсэг рүү мэдээлэл дамжуулалтын үед дохиог хөрвүүлэх зэрэг энгийн процессоос нарийн үйл ажиллагаа бүхий үйлдвэрийн процессуудад сайтар тохирсон хэмжилт, хяналтын технологиуд.

ПроМинентийн бүтээгдэхүүнүүдийн удирдлагыг Bus систем нэгтгэн хариуцаж байдаг. PROFIBUS®DP болон CANopen bus-ийн эд ангиуд нь нэгэн үйл ажиллагаанд зориулсан цогц системийн удирдлага, хяналтыг илүү өндөр түвшинд нэгтгэх боломжтой.

Бид бүрэн шийдлийг санал болгож байна

Хэмжилт хяналтын эд ангиудыг өнөөгийн зах зээл дээр маш олон үйлдвэрлэгчид танд нийлүүлэх боломжтой байдаг. Хэдий нийлүүлэлт өндөртөй, олон эд ангиудын сонголттой ч гэсэн ПроМинентийн зүгээс хэрэглэгч та бүхэнд иж бүрэн хэмжилт, хяналтын технологи өндөр чанар, өргөн сонголт бүхий эд ангиудыг танд нэг дороос авах боломжийг олгож байна.

Үйл ажиллагааны чиглэл болон ашиглагдах салбарууд

  • Усан бассейны эрүүл ахуйн үзүүлэлтүүдийн хэмжилт, хяналт
  • Ундны усны шугам сүлжээнд усны үзүүлэлтүүдийн хэмжилт, хяналт
  • Сургууль, цэцэрлэг, зочид буудал зэрэг олон нийтийн байгууллагуудын ундны болон хэрэглээний усан дахь халдваргүйжүүлэлтийн хлорын давхар исэлийн концентрацийн хяналт

 

  • Хэмжилтийн утга : pH, ИАП, чөлөөт хлор, нийт хлор, хлорын нэгдлүүд, бром, хлорын давхар исэл, хлорид анион болон температур
  • Нарийвчлал: Хэмжилтийн эцсийн үр дүнгээс 0.5% зөрөх боломжтой
  • Хяналтын зарчим: P/PI/PID хяналтууд
  • Дижитал оролт: 5 чөлөөт контакт
  • Дохионы гүйдлийн гаралт: 4 x 0/4-20 мA
  • Интерфэйс: LAN, нэмэлт SD оролт

Техникийн мэдээлэл

Controller DULCOMARIN® II