Бүтээгдэхүүн

Контроллер AEGIS II

ПроМинентийн хяналтын технологи AEGIS II нь системийн хоолойнууд болон дулааны солилцооны хэсгүүдийг цэвэр байлгахын тулд тасралтгүйгээр системийн цахилгаан дамжуулах чанар болон биоцидийн концентрацийг хянаж байдаг.

Контроллеруудын тухай

ПроМинентийн хэмжилт, хяналтын технологи нь бусад насос, системүүдийн ажиллаж буй бүхий л салбаруудад хэмжилт, хяналтын нарийн процессуудыг гүйцэлдүүлж өгдөг. Энэ ч утгаараа хэмжилт хяналтын системүүд нь ус болон химийн шингэн бодисын процессуудад чухал үүрэгтэй бөгөөд бүхий л орчны болон бодисын хүчин зүйлд сайтар дасан зохицдог.

Хэмжилт болон хяналт

Төв хяналтын хэсэг рүү мэдээлэл дамжуулалтын үед дохиог хөрвүүлэх зэрэг энгийн процессоос нарийн үйл ажиллагаа бүхий үйлдвэрийн процессуудад сайтар тохирсон хэмжилт, хяналтын технологиуд.

ПроМинентийн бүтээгдэхүүнүүдийн удирдлагыг Bus систем нэгтгэн хариуцаж байдаг. PROFIBUS®DP болон CANopen bus-ийн эд ангиуд нь нэгэн үйл ажиллагаанд зориулсан цогц системийн удирдлага, хяналтыг илүү өндөр түвшинд нэгтгэх боломжтой.

Бид бүрэн шийдлийг санал болгож байна

Хэмжилт хяналтын эд ангиудыг өнөөгийн зах зээл дээр маш олон үйлдвэрлэгчид танд нийлүүлэх боломжтой байдаг. Хэдий нийлүүлэлт өндөртөй, олон эд ангиудын сонголттой ч гэсэн ПроМинентийн зүгээс хэрэглэгч та бүхэнд иж бүрэн хэмжилт, хяналтын технологи өндөр чанар, өргөн сонголт бүхий эд ангиудыг танд нэг дороос авах боломжийг олгож байна.

Үйл ажиллагааны чиглэл ба ашиглагдах салбарууд

  • Ууршуулан хөргөх системийн ус алдалдтыг хянах
  • Усны рН түвшингийн хяналт болон хэмжилт
  • Тогтоосон цаг, хэмжигдсэн утганд үндэслэн 2 хүртэл тооны биоцид бодисын дозлолт
  • Хөөсгүйжүүлэгч, зэврэлтийн эсрэг бодис зэргийн хэмжилт, хяналт

Техникийн мэдээлэл

  • Хамгаалалтын шил: 65
  • Төлөв байдлын 8 дижитал оролт
  • Шахалт болон температурын дохионы мА оролт
  • Сенсорын 2 оролт
  • 5 релей гаралт
  • 4 шахалтын давтамжийн гаралт