Бүтээгдэхүүн

Дамжуулагч DULCOMETER®DULCOPAC

ПроМинентийн дамжуулагч DULCOMETER® DULCOPAC нь усны боловсруулалтын технологийн гол хэмжилтийн параметрүүдийн цогц PID контроллер болдог бөгөөд хяналтын хайрцгын оройн төмөр хэсэгт суурилуулах боломжтой.

Дамжуулагч технологийн тухай

Бүх технологийн толгой

Хэмжилтийн болон хяналтын технологгүйгээр цогц системийн үйл ажиллааг төсөөлөхийн аргагүй юм. ПроМинентийн дамжуулагч технологи нь тусгай хэрэгцээ шаардлагад тулгуурлан хийгддэг билээ. Эдгээр юниверсал эд ангиуд нь бүхий л төрлийн өгөгдлүүдийг тухайлбал pH, ORP(Усны цэвэр байдал болон бохирдлыг задлах чанарын үзүүлэлт), хлорын концентраци, цахилгаан дамжуулах чанар болон температур зэргийг хөрвүүлдэг. ПроМинентийн хэмжилт, хяналтын технологиуд нь бүх төрлийг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ашиглах боломжтой юнивермал шинж чанартай гэдгээрээ мөн онцлог юм.

ПроМинентийн дамжуулагч технологи нь ямар нэгэн техникийн ойлгомжгүй хэллэг байхгүй бөгөөд дэлхийн 5 орны хэлээр өргөн график дэлгэцэн дээр маш ойлгомжтой байдлаар өгөгдлүүдийг харуулдаг тул зөвхөн инженер, техникийн мэргэжилтнүүд төдийгүй энгийн хүмүүс ч харан хянах боломжтой юм. График дэлгэцэн дээр хэмжигдэн орж ирсэн утга, мэдээлэл ба алдааг засах боломжтой хувьсагч утгуудыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар харуулна. pH утгыг хянах монитор болон электрон тусгаарлалт нь системийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг.

Ашиглагдах салбарууд

  • Ус боловсруулах үйлдвэрүүдийн хэмжилтийн болон хяналтын хэсгүүд
  • Бүх төрлийн боловсруулах технологиуд
  • Электролизийн бүрэлтийн технологи
  • Бохир усны боловсруулалт