Бүтээгдэхүүн

Дамжуулагч DULCOMETER®DMTa

ПроМинентийн дамжуулагч технологи DULCOMETER®DMTa нь сенсороос ирсэн pH, ORP(Усны цэвэр байдал болон бохирдлыг задлах чанарын үзүүлэлт), хлорын концентрацийн болон цахилгаан дамжуулах чанар зэргийн утгуудыг 4-20мА-ын аналог дохио болгон хувиргадаг. Үйл ажиллагааны уян хатан чанар сайтайн дээр хэмжигдсэн утгуудыг алдалгүй  сайн хөрвүүлэн дамжуулдаг зэргээрээ онцлог юм.

Дамжуулагч технологийн тухай

Бүх технологийн толгой

Хэмжилтийн болон хяналтын технологгүйгээр цогц системийн үйл ажиллааг төсөөлөхийн аргагүй юм. ПроМинентийн дамжуулагч технологи нь тусгай хэрэгцээ шаардлагад тулгуурлан хийгддэг билээ. Эдгээр юниверсал эд ангиуд нь бүхий л төрлийн өгөгдлүүдийг тухайлбал pH, ORP(Усны цэвэр байдал болон бохирдлыг задлах чанарын үзүүлэлт), хлорын концентраци, цахилгаан дамжуулах чанар болон температур зэргийг хөрвүүлдэг. ПроМинентийн хэмжилт, хяналтын технологиуд нь бүх төрлийг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ашиглах боломжтой юнивермал шинж чанартай гэдгээрээ мөн онцлог юм.

ПроМинентийн дамжуулагч технологи нь ямар нэгэн техникийн ойлгомжгүй хэллэг байхгүй бөгөөд дэлхийн 5 орны хэлээр өргөн график дэлгэцэн дээр маш ойлгомжтой байдлаар өгөгдлүүдийг харуулдаг тул зөвхөн инженер, техникийн мэргэжилтнүүд төдийгүй энгийн хүмүүс ч харан хянах боломжтой юм. График дэлгэцэн дээр хэмжигдэн орж ирсэн утга, мэдээлэл ба алдааг засах боломжтой хувьсагч утгуудыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар харуулна. pH утгыг хянах монитор болон электрон тусгаарлалт нь системийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг.

Дамжуулагч DULCOMETER®DMTa

2 утастай дамжуулагч DMTa нь сенсороос ирсэн дараах дохионуудыг 4-20 мА аналог дохио болгон хувиргана: pH, ORP(Усны цэвэр байдал болон бохирдлыг задлах чанарын үзүүлэлт), хлорын концентраци, цахилгаан дамжуулах чанар болон температур.

Уг дамжуулагч нь PLC-ийн 2 аналог холболт бүхий утсаар эсвэл ПроМинентийн контроллерийн 2 аналог холболт бүхий утастай холбогдоно. Түүнчлэн DMTa нь хэрэглэгчдэд газар дээр нь сенсорын оролт болон хэмжигдсэн утгын гаралтын хоорондын  цахилгааны тусгаарлалтын тохиргоог хийх боломж олгодог.

 

Ашиглагдах салбарууд

  • Бүх төрлийн боловсруулах технологи
  • Хоол хүнс болон ус, ундаа, шар айрагны үйлдвэрлэл
  • Химийн үйлдвэрлэл
  • Эмийн үйлдвэрлэл
  • Бохир усны боловсруулалт
  • Эрчим хүчний технологи
  • Хэмжигдэх утгууд: pH, ORP(Усны цэвэр байдал болон бохирдлыг задлах чанарын үзүүлэлт), хлорын концентраци, цахилгаан дамжуулах чанар болон температур
  • Нарийвчлал: Дээд хүрээний утгын 0,5%
  • Алдаа засах хувьсагчид: Температурыг Pt 100/Pt 1000 (pH, хлор, цахилгаан дамжуулах чанар)
  • Дотоод холбоо: PROFIBUS®-DP (зөвхөн хананд суурилуулсан)
  • Хамгаалалтын шил: IP 65 (хананд суурилуулсан, хоолойн угсралт) IP 54 (хяналтын хайрцганд суурилуулсан)
  • Дэлгэц: График дэлгэц