Бүтээгдэхүүн

Нарийн бүлүүрт дозлогч насос mikro delta®

Бүтээмж: 150 – 1500 мкл/цаг, 60 – 20 бар даралт

Химийн шингэн бодисыг микролитрын түвшинд тасралтгүй дозлоно. Цахилгаан соронзон ажиллагаатай дозлогч насосны хамгийн сүүлийн үеийн технологид тооцогддог. Шахалттын уртыг 2 дахин багасгаж давтамжийг төдий чинээ нэмснээрээ өмнөх загваруудаас онцлогтой.

Микро түвшинд тасралтгүй дозлолт явуулах хамгийн сүүлийн үеийн насос

ПроМинентийн хэрэглэгч танд танилцуулж энэхүү mikro delta® насос нь өмнөх загваруудтай хүчин чадлын хувьд адилхан боловч шахалтын давтамжийг 2 дахин нэмэгдүүлсэн гэдгээрээ онцлог юм.

Хосолсон бөмбөлөгөн хавхлаг болон цогц эсрэг даралтын хавхлагууд нь хамтдаа маш нарийн түвшингийн дозлолтыг 0-60 барын даралтаар ямар нэгэн алдаа доголдолгүй хийж гүйцэтгэдэг. Насосны бүтээмжийн хувьд 1-250 мкл/шахалтаас 0,001-1500мл/цаг хүртэл хүсснээрээ сонгох боломжтой.

Таны хүртэх давуу талууд

  • Ойролцоогоор 0,2л/цаг хүртэлх микро түвшингийн дозлолтонд зориулан хийгдсэн.
  • Насосны өөрийн дохио өөрчлөгчтөй тохирох аналог контакт дохиогоор шахалтыг нэмэх/хасах боломжтой
  • 0/4 – 20 мА стандарт аналог дохиогоор шахалтын давтамж зэргийг өөрчлөх боломжтой
  • PLC таймерийн тусламжтай насосны үйл ажиллагааны цагыг хянах, тохируулах боломжтой.
  • Нэмэлтээр PROFIBUS® дотоод хяналтын систем суулгаж болно
  • Насосны гадаргуу нь хамгаалалт сайтай бөгөөд овор багатай

Ашиглагдах салбарууд

  1. Химийн шингэн бодисын дозлолт
  2. Лабораторийн нөхцөлд микро түвшингийн дозлолт
  • Насосны бүтээмжийг шууд мл/цагаар тохируулна
  • Насосыг гаднаас контакт дохиогоор шахалтыг 99:1 -ээс 1:99 харьцаатай нэмэх/хасах маягаар удирдана
  • 0/4 – 20 мА стандарт аналог дохиогоор шахалтын давтамж зэргийг өөрчлөх боломжтой
  • Шахалтын давтамжийг дозлох шингэний хэмжээнээс хамааран 1шахалт/цагаас 0-6000шахалт/цаг эсвэл 100шахалт/минут гэх мэтээр тохируулах боломжтой
  • 2-түвшин мэдрэгчийн холболттой
  • PROFIBUS® эсвэл CAN Open дотоод холбооны систем аль нэгийн суулгах боломжтой
  • Цахилгааны олон төрлийн холболт холбох боломжтой: 100-230 Вольт, 50/60Гц

Нэмэлт дамжуулагч суулгах боломжтой бөгөөд хялбар өөрчлөх боломжтой.