Бүтээгдэхүүн

Хэт ягаан туяаны систем Dulcodes A

Хүчин чадал 739м3/цаг

Хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэгч систем Dulcodes A нь таны усны чанарыг сайжруулна. Энэхүү систем нь цахилгаан зарцуулалт багатай бөгөөд хувьсагч дунд даралтын лампанд суурилсан  үйл ажиллагаатай

Хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэгч систем Dulcodese A нь маш авсаархан загвартай. C цацрагын гарцыг нэмэгдүүлсэн дунд даралтын ламп нь ундны усанд ариутгалыг өндөр түвшинд явуулах ба фотохимийн процесс нь усанд агуулагдаж буй хэрэгцээгүй исэлдүүлэгч бодисууд болон хлорын нэгдлүүдийг задална.

Системд суурилуулсан электроник тогтворжуулагч нь лампны цацрагын гарцыг дотоод дохио болон урьдчилан оруулсан өгөгдлийн тусламжтайгаар тасралтгүй хянаж, тохируулж байдаг.

Урт хугацааны тогтвортой С цацрагын сенсор нь системийг аюулгүй үйл ажиллагаагаа явуулахад тусладаг. Мотороор ажилладаг автомат арчигч нь лампны хамгаалалтын бүрхүүлийг бохирдохоос сэргийлэн тогтмол цэвэрлэж байдаг. Олон төрлийн хяналт, биодозиметрийн үнэлгээ хийгдсэний дараа төхөөрөмжийг ашиглалтанд бэлэн хэрэглэгчийн гар дээр ирдэг. Олон улсын NSF, UL, CSA, USEPA стандартуудыг хангасан.

Таны хүртэх давуу талууд

  • Тун авсаархан загвартай тул суурилуулахад хялбар
  • Уян хатан чанартай. Хаана ч байрлуулахад тохиромжтой бөгөөд реактороос хэт ягаан туяаг алдахгүйн тулд пластик хоолойнуудыг газар дээр нь суурилуулна.
  • 0/4 – 20мА-ын гадаад стандарт аналог.дохиогоор удирдана, үйл ажиллагааны нөхцөл өөрчлөгдөхөд дасан зохицох боломжтой.
  • Лампны хэт ягаан туяаны гарцыг автоматаар тохируулах боломжтой бөгөөд тоон өгөгдлөөр ажилладаг сайжруулсан мэдрэгч нь лампны эдэлгээг уртасгана.

Ашиглагдах салбарууд

  • Ундны ус боловсруулалт
  • Хэрэглээний ус боловсруулалт
  • Усан бассейны усны боловсруулалт
  • Сайжруулсан радиацын корпусын тусламжтайгаар цахилгааны хэрэглээ мэдэгдэхүйц буурсан бөгөөд системийн сайжруулсан гидравлик нь жигд цацрагаар халдваргүйжүүлэлт хийх усыг бүхэлд нь шарах боломж олгосон.
  • Радиацын корпус нь зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн (1.4404/AISI316L)
  • Дунд түвшингийн даралттай өндөр хүчин чадлын ламп (3 Киловатт хүртэл)
  • Лампны баталгаат хугацаа 8000 цаг
  • Лампны хүчин чадал, хамгаалалтын гуурсанд бөглөрөл үүсэх болон усны чанар өөрчлөгдөх зэргийг хянах урт хугацааны тогтвортой С цацрагын сенсор
  • Радиацын корпус дахь усны температурыг хянах системийн өөрийн интеграл температур хэмжигч
  • Лампны хамгаалалтын гуурсан дахь бохирдлыг цэвэрлэх зориулалттай(үр дүн өндөр)автомат мотороор ажилладаг арчигч
  • Арчигчын үйл ажиллагааг хянах зориулалттай хянагч төхөөрөмж тоолуур, унтраалгатай
  • Хяналтын эд ангиудын хайрцаг бүрмэл ган материалаар хийгдсэн
  • Чөлөөтөй програмчилах боломжтой контроллер(Comfort controller Dulcodes A), арын гэрэлтүүлэгтэй дэлгэц үйл ажиллагаа хэвийн үед ногоон, анхааруулгын үед шар, системд алдаа гарсан үед улаан өнгүүдээр тус тус дохио өгнө
  • Хэт ягаан туяаны сенсорын дохио, лампны цахилгаан зарцуулалт, удирдлагын төрөл болон үйл ажиллагааны байдал зэрэг чухал мэдээллүүдийг харуулах өргөн график дэлгэц

Интерфэйс болон холболтууд:

  • Цоргоны хаалт болон урсгах хавхлаг
  • Тэжээлийн насосны удирдлага
  • Дохионы рэлей
  • Анхааруулга болон сануулах дохионы рэлей
  • Үйл ажиллагааны алдааны нэглсэн рэлей
  • Завсарлуулах контакт
  • Реакторын температурын хяналтын рэлей
  • Удирдлагын корпусын температурын хяналтын болон алдаа заагчын рэлей
  • Дотоод алдааны оролт
  • Хоёрдогч хүчдэлийн шатны тоон контакт
  • 4-20 мА урсгалаас хамаарасан лампны удирдлагын стандарт дохио

UV sys DulcodesA