Бүтээгдэхүүн

Агаараар ажилладаг мембрант насос Duodos

Бүтээмж 6700л/цаг хүртэл, гадагшлуулах даралт 0,1 бар

Бүх төрлийн химийн шингэн бодис шахах, агаараар ажилладаг насос

Химийн дамжуулагч насоснуудын тухай

Зөөвөрлөх

ПроМинентийн химийн шингэн бодис дамжуулагч насоснуудын гол үйл ажиллагаа нь химийн шингэн бодисыг А савнаас B сав руу “зөөвөрлөхөд” оршино. Дамжуулах гэж буй бодисын химийн шинж чанараас хамаараад насоснуудын ажиллах зарчим харилцан адилгүй байдаг. ПроМинентийн инженерүүд химийн бодис болон насос хоорондоо бүрэн гүйцэд таарч байхын төлөө зорьж ажилладаг.

selection-guide-pg-chemical-transfer-pumps-en_teaserimagebig

Дээрх хүснэгтийг ашиглан та өөрийн үйл ажиллагаанд тохиромжтой насосыг амархан сонгох боломжтой. Үүний тулд хүснэгтээс насосны хүчин чадал болон хэрэгцээт даралтыг сонгоно. Хэрэв таны шаардлагад нийцэх насосны үзүүлэлт олдохгүй байвал бидэнд хандана уу.

Агаараар ажилладаг мембрант насос Duodos

Бүтээмж 6700л/цаг хүртэл, гадагшлуулах даралт 0,1 бар

ПроМинентийн Duodos загварын насоснууд нь 100% агаараар ажилладаг ямар нэгэн цахилгаан эрчим хүч шаардлагагүй, хосолсон мембрант химийн шингэн бодис дамжуулагч насос юм.

Насосны бүтээмжийг агаар орох хэсгийн даралтыг өөрчлөх замаар хянах боломжтой. Duodos загварын насоснууд нь химийн шингэн бодис дамжуулах зориулалттай бөгөөд цагт дээд тал нь 6700 литр химийн шингэн бодисыг дамжуулах хүчин чадалтай. Эдгээр төрлийн насоснуудын бүтээмж нь эсрэг даралтнаас шууд хамааралтай байдаг тул үйл ажиллагааны графикийг байнга ажиглаж байх хэрэгтэй. Харин энэ үед насосны гидравлик болон хийн шахуургын хэсгүүдийн хоорондын даралтын зөрүү 2 бараас хэтрэхгүй байх ёстой. Учир нь даралтын зөрүү өндөр байх нь насосны ашиглалтын хугацаанд сөргөөр нөлөөлдөг. Хэрэглэгч та өөрийн үйл ажиллагаанд яг тохирсон насосыг сонгохын тулд насосны материал, дамжуулах химийн шингэн бодисын шинж чанаруудыг сайтар харгалзан үзэж сонголтоо хийнэ үү.

 

 

Ашиглагдах салбарууд ба үйл ажиллагааны чиглэл

  • Бохир усны боловсруулалт
  • Химийн бодисын дозлолт
  • Химийн бодисын үйлдвэрлэл
  • Ундны усны болоьсруулалт

Таны хүртэх давуу талууд

  • Энэхүү насос нь 100% агаарын тусламжтай ажилладаг тул ямар нэгэн цахилгааны холболт, эд ангиуд шаардлагагүй
  • Duodos төрлийн насоснууд нь төвөөс зугтах хүчийг ашиглан шингэний доторх даралтын зөрүүгээр шахалт хийдэг тул аюулгүй жигд үйл ажиллагаатай байдаг.