Бассейн, жакузи

Давс хлоржуулагч нь хэрхэн ажилладаг вэ?

Эдгээр төхөөрөмжүүд нь усан бассейны технологид томоохон шинэчлэл авчирсан гэж болно. Учир нь гэвэл энгийн хоолны давснаас өндөр халдваргүйжүүлэгч чанартай хлорын нэгдлүүдийг гарган авч усанд боловсруулалт хийснээр бусад химийн бодисын хэрэглээг багасгах, хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй зэрэг давуу талуудыг олгосон билээ.

Давс хлоржуулах процесс хэрхэн явагддаг вэ? 

  1. 1 литр ус тутамд ойролцоогоор 4гр орчим энгийн хоолны давс орно. Энэ нь давсны агууламжийн хувьд далайн устай харьцуулахад 9 дахин бага хүний нулимстай ойролцоо юм.
  2.  Давс усанд ууссаны дараа электродууд усанд цахилгаан гүйдэл явуулсны нөлөөгөөр давсны нэгдэл задарч хлор үлдэнэ. Ингээд усанд байгаа чөлөөт хлорууд нь тухайн усанд агуулагдаж байж болзошгүй бактериудыг устгах юм.
  3. Ингээд хлор “ажилаа” хийж дууссаныхаа дараа нь натритай нэгдэж эргээд давсны нэгдэл үүсгэнэ. Үүнээс үзэхэд анх хийсэн давсны хэмжээ шүүлтүүрийн эргэх угаалгын явцад шүүгдэх гэх мэт процессыг эс тооцвол анх байсан хэмжээгээрээ үлдэнэ гэсэн үг юм.

Давс хлоржуулах төхөөрөмжийн давуу талууд

Эрүүл мэнд

Хүн болон хүрээлэн буй орчинд ямар нэгэн хор нөлөөгүйгээс гадна таны бассейныг 100% ариутгана. Өмнөх уламжлалт бассейны ариутгал, халдваргүйжүүлэлт хийх аргуудаас ялгаатай нь цаашид хүнд нүд хорсох, салст цочрох, арьс, үс хуурайших зэрэг зэрэг асуудлууд огт үүсэхгүй юм. Хлорын үнэр, амт зэрэг нь таны усан бассейнээс  хэдхэн хормын дараа бүрэн арилах бөгөөд үүнтэй зэрэгцээд усан дахь бактерийн ургалт, өсөлт зогсоно.

Эдийн засгийн хмнэлт

Химийн бодисын зардлыг 90% бууруулна, зөвхөн тогтворжуулагч(зөвхөн 1 удаа) болон pH бууруулагч л нэмэлтээр ашиглагдана. Ашигалагдаж буй цорын ганц химийн бодис нь хоолны давс юм. Үүнээс гадна цахилгааны хэрэглээ, засвар үйлчилгээний зардал зэрэг харьцангуй буурна.

Хэрэглээ

Ямар нэгэн химийн хорт, аюултай бодистой харьцах шаардлагагүй. Цахилгаан зарцуулалтын хувьд энгийн гэрлийн чийдэнтэй адил. Түүнчлэн шатамхай, тэсрэмтгий бодис агуулахад хадгалах шаардлагагүй болж байгаа юм.